БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас Бээжин хотноо зохион байгуулж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын хүрээнд бүх төрлийн барилгын нуранги болон өндрөөс аврах ажиллагааны онол, дадлага хосолсон сургалт явагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны стандарт, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн ашилалтын талаар мэдлэг олгох бөгөөд олон улсын туршлагаас суралцах юм.

Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, албаны хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус зорилтод хүрэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой юм.

Сургалтын үр дүнд алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, мэргэжлийн ур чадвар дээшлэх бөгөөд сургалт ирэх арванхоёрдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ.

2025/11/24
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/11/24
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/11/24
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.