Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Завхан аймгийн Онцгой байдлын газрыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
Тухайлбал, он гарсаар өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 72 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 18 иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийг авран хамгааллаа.
Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албанд Ланд крузер Лонг-78 автомашин болон бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.
2025/11/24
Шинэ мэдээМөн Онцгой байдлын алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
2025/11/24
Шинэ мэдээСургуулийн төгсгөлд команд штабын сургууль болон албаны хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
2025/11/24
Шинэ мэдээӨнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...5.9 градус дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон.