Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 8-10 мм, Булган аймгийн 9 суманд 4-7 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 0.5 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 1 мм, Дорноговь аймгийн 6 суманд 0.5-3 мм, Дорнод аймгийн 8 суманд 1-3 мм, Дундговь аймгийн 15 суманд 0.6-4 мм, Орхон аймгийн 1 суманд 0.8 мм, Өвөрхангай аймгийн 15 суманд 0.2-6 мм, Өмнөговь аймгийн 9 суманд 0.1-2 мм, Сүхбаатар аймгийн 9 суманд 1-3 мм, Төв аймагт 21 суманд 2-8 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 4 мм, Хэнтий аймгийн 9 суманд 0.6-3 мм цас орж, Говийн нутгаар 10-12 м/с хүртэл шуурсан

Өнөөдөр: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говь, талын нутгаар баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас 5-10 м/с байна. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар -17...-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, -9...-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудыг нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 25, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -22…-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Архангай аймаг, Цэнхэр сум Тамир багийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ю-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.    

Өмнөговь аймаг, Ханбогд сум Баян баг байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 00:02  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.