Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даррга, бригадын генерал Ц.Ганзориг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Тус тэмцээний  тулааны төрөлд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд О.Есүгэн алт, 50 кг-ийн жинд Л.Алтанцэцэг мөнгөн медалийг хүртсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 12 алба хаагч хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.

"Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид анх удаагаа оролцож, ийнхүү амжилтыг үзүүлээд байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.