Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй 5 сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байна. Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд, “дунд” эрсдэлтэй Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд, “бага” эрсдэлтэй Булган, Орхон, Хэнтий аймгууд байна. 

Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаарын байдал, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон аюулыг, бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон эмзэг болон өртөх байдлыг, мал махны зах зээлд нийлүүлсэн байдал, малчдын гар дээр болон аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээг тооцон чадавхыг тур бүр үнэлж, зудын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дээрх нэгдсэн дүнгээс гадна өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчин өрхийн хашаа хороо, ус түлшний нөөц, нийт малын бэлчээр отроор, байран болон нэмэгдэл тэжээлээр тэжээх малын тоо, малчдын гар дээр болон сум, аймгийн түвшинд нөөцөлсөн өвс тэжээлийн нөөц (Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хавсралт), цас ахиу орсон үед хаагдаж болзошгүй зам даваа, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцож зудын өртөх болон эмзэг байдлын зураглал, мөн чадавхийн үзүүлэлтийг тооцсоноор зураглал гаргалаа. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.