Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн Улаангом суманд 0.5 мм цас, Өмнөговь аймгийн зарим сумдад 12-14 м/с хүчтэй шороон шуурга шуурч, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Уьс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5...-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус,  Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Төв аймаг, Сэргэлэн сум Эрдэнэ-Уул баг чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 12х4 метрийн хэмжээтэй чингэлэгт эд зүйл шатаж байсныг  ажиллан унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум Жаргалант баг том оврын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:20  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Howo ZZ4257W324HE1H” загварын зүтгүүрийн бүхээг хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:51 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын эзэмшлийн  "Sonata" загварын суудлын автомашины тээшний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Хужирт баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эзэнгүй 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Мөн Онцгой байдлын алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Анги, байгууллагын онцлог, үйл ажиллагааны талаар харилцан туршлага, дадлагаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ

Сургуулийн  төгсгөлд команд штабын сургууль болон албаны хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийт нутгийн 15 хувьд цастай байна

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...5.9 градус дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон.