Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

A- A A+

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.   

Тухайлбал,  2025 оны Арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар оолон жилийн дунджийн орчим байх хэдий ч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр оолон жилийн дунджаас дулаан, хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, нэгдүгээр сард баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Арванхоёрдугаар сард. Агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Архангайн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байггаа бол нийлбэр хур тунадас Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур Завхан, Хэнтийн ихэнх, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгор, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Эх сурвалж: ЦУОШГ 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Орон нутгийн онцлогт тулгуурласан эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүллээ

Сургуулийн өмнөх мэдлэг шалгах тестийн дундаж үнэлгээ 2.9 байсан бол төгсгөлд 4.3 болж, мэдлэгийн түвшин 48 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд сургуулийн ерөнхий үнэлгээ үнэлгээгээр  “Хангалттай” гэж дүгнэгдсэн байна. 

Удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн буудлага, биллиард, волейбол гэсэн гурван төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

Хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулав

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх  бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.