Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

  Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хэнтий аймаг, Хэрлэн сум Сариг багийн “Задгай”-д  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн  "Приус-20" загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн  10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ховд аймаг, Булган сум дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х14 метрийн хэмжээтэй барилгын шал шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ховд аймаг, Жаргалант сум Наран багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ын  8 ханатай гэрт аргал шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо орон суцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 2 өрөө орон сууцны байрны унтлагын өрөөнд ор шатаж байсныг ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 79 иргэнийг аюулгүй талбайд гаргасан.

3.Хүний үйл ажилллагаатай холбоотой осол: 

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум 5 дугаар багийн “Ягаан шовх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 14 км-т/ Тус сумын харьяат иргэн А нь 11.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 22:20 цагт хүлээн авсан.  Аймгийн Онцгой байдлын  газрын  алба хаагчид Улаанхус сумын чиглэлд явж байхдаа 13:45 цагт тус сумын Даян багийн “Салхитын даваа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 30 км/-аас эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа

Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хамгийн олон хүнийг хамруулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Орхон, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрууд удааллаа.