Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Завхан аймгийн 3 суманд 0,1-2 мм, Ховд аймгийн 1 суманд 0,4 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод:  Үүлшинэ, оройдоо ялимгүй орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, 0...-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  11 дүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 4 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Портер” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 39 дүгээр хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчддыг очиход 4х6 метрийн хэмжээтэй гадна хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.