“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс боловсруулсан төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Энэхүү баримт бичгийн III үе шатыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмж болон шинээр тусгагдсан арга хэмжээ зэрэг нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын бүтцийн нэгжийн дарга нар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, БОУАӨЯ, ГБХНХЯ, ХББОСЯ, ХХААХҮЯ, Боловсролын яам, ЭМЯ, ЭХЯ, Үндэсний статистикийн хороо, Боловсролын ерөнхий газар, ЦУОШГ, Шинжлэх ухааны академиийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУЗН-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож, төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, саналаа тусгасан юм.

Япон Улсын Сендай хотноо 2015 онд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар саррын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг батлуулж, 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2025/11/13
Шинэ мэдээҮүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг төслийн багийн гишүүд болох Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки, Нагоя их сургуулийн профессор Шоко Иши, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор С. Баттулга нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025/11/13
Шинэ мэдээЭнэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.
2025/11/13
Шинэ мэдээМаргааш буюу нэгдүгээр сарын 15-аас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25...-45 градус, өдөртөө -18...-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.