Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 5 суманд 2 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 2.6 мм, Завхан аймийн 12 суманд 0.1-1.6 мм, Орхон аймгийн 2 суманд 2 мм, Өвөрхангай аймгийн 7 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 0.1-0.3 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, -1...-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

2.Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 08:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй цайны газрын 1.5х4 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг, цахилгааны утас, хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, доторх эд зүйл бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум Айраг багийн  байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.