Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд хэсгийн Лузон арлыг дайрлаа. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд буй.
Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр, салхины хурд 185 км/цагт хүрсэн байна. Одоогоор зарим бүсэд цахилгаан тасарч, Манилагийн ойролцоох Сангли, мөн өмнөд нутгийн Биколын нисэх буудлуудыг түр хаагаад байгаа юм.
“Фунг-Вонг” нь тус улсыг энэ онд дайрсан 21 дэх хар салхи бөгөөд “Калмаэги”-гийн дараах сэргээн босголт дуусаагүй байхад ийнхүү дахин гамшиг нүүрлэжээ. “Калмаэги”-гийн улмаас Филиппинд 224 хүн, Вьетнамд таван хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: newswire.mn
2025/11/10
Шинэ мэдээТэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлсон юм.
2025/11/10
Шинэ мэдээЗөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.