Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна.


Филиппинд их хэмжээний хохирол учруулсан “Калмаеги” хар салхи Вьетнамын төв хэсэгт хүрээд байна. Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж, олон хот сууринд үер буух эрсдэл нүүрлээд байна. Тус улсын зургаан нисэх буудал хаагдаж, хэдэн зуун нислэг цуцлагдаад байна. Вьетнамын цэргийн 268,000 гаруй албан хаагч 6,700 техник хэрэгсэл, зургаан онгоц ашиглан эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фам Мин Чинь “Айл өрхүүдэд хүнс, цэвэр ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хүргэж байна” гэж мэдэгджээ.
Вьетнамын Эрх баригчид Тхань Хоагаас Куанг Три хүртэлх төвийн аймгуудад 8 инч (20.32см) хүртэл ширүүн бороо үргэлжлэн орохыг анхааруулсан. Шуурганы улмаас Вьетнамд амиа алдсан хүний тоо албан ёсоор гараагүй байна. “Калмаеги” хар салхины нөлөөгөөр Тайландад ч аадар бороо орж, үер буух эрсдэлтэй тул тус улс бэлэн байдалд шилжиж байна.
Эх сурвалж: www.reuters.com
2025/11/07
Шинэ мэдээТэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлсон юм.
2025/11/07
Шинэ мэдээЗөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.