Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай аймгийн /10 суманд/ 0-2 мм, Баян-Өлгий аймгийн /14 суманд/ 0.1-2 мм, Баянхонгор аймгийн /7 суманд цас, 2 суманд бороо/ 2-9 см, Говь-Алтай аймгийн /14 суманд/ 0.2-5 мм, Дархан-Уул аймгийн /4 суманд/ 3-7 см, Дорноговь аймгийн /2 суманд бороо, 1 суманд цас/ 0.5-5 мм, Дундговь аймгийн /3 суманд цас/ 0.1-0.5 мм, Завхан аймгийн /14 суманд/ 0.2-5 мм, Өвөрхангай аймгийн /19 суманд/ 5-10 см, Өмнөговь аймгийн /7 суманд бороо, цас/ 0.1-12 мм, Сэлэнгэ аймгийн /4 суманд/ 0.5-5 см, Төв аймгийн /4 суманд/ 2-4 см, Увс аймгийн /16 суманд/ 0.5-5 мм, Ховд аймгийн /16 суманд/ 0.1-0.4 мм, Хөвсгөл аймгийн /9 суманд/ 0-9 мм цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурна, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшинд хураалттай цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 10 га тайлбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд махны үйлдвэрийн барилгын галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 15:29 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 12х25 метрийн хэмжээтэй махны үйлдвэрийн барилгын хананы гадна хэсэг, залгаа баригдсан 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд 6х8 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт засмал замын асфальтны үйлдвэрт хар лак хайлуулдаг зуух шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн асфальтны үйлдвэрийн хар лак хайлуулдаг зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хаялага багийн "Хаялага" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 6 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ бага оврын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Баянхутаг сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн "Porter" загварын бага оврын ачааны автомашины тэвшин дээр 20 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр, 3 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:31 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн хашаанд хураалттай 400 боодол өвс, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хуучирч эвдэрсэн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ашиглалтаас гарсан "Verna" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэрийн цагаан бүрээс, эсгийн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 02:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд 1.5 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 6 дугаар хороонд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 3х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт Төмөр замын гарамд суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн "Prius-30” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ Шарын гол сумаас Дархан-2 өртөөний чиглэлд зорчиж байсан ачааны галт тэргийг мөргөж иргэн С /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.