Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 7 суманд 1 см, Увс аймгийн 2 суманд 1-2 см цас орсон. Бусад нутаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. 9, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Сайхан сум 3 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 155 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн улсын дугаартай “Kia Rhino” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн “Ford Raptor” загварын суудлын автомашины бүхээг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Hilux” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/06
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2025/11/06
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2025/11/06
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.