Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулсаар бороо, ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 06-нд Алтайн уулархаг нутаг, 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн хашаа, модон "00" шатаж байсныг ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Шарынгол сум айлын өвөлжөөнд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:28 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 13х8 метрийн хэмжээтэй /шпал, банзан/ хийцтэй өвөлжөө, 37.5 тн өвс бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8-р хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 17:34 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчддыг очиход, эзэн тодорхойгүй айлын 2 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн “Honda fit” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 05:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын эзэмшлийн 13х24 метр хэмжээтэй 1 давхар тавилгын үйлдвэрийн дээвэр, дотор хэсэг эд зүйл шатсан, “Hyundai Porter” загварын автомашин хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
2.Геологийн гаралтай аюулт үзэгдэл.
Говь-Алтай аймаг, Бугат сум Гаханч баг “Хүрэн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс Баруун хойд зүгт 270 км, сумын төвөөс Зүүн зүгт 29 км, Төгрөг сумын төвөөс Урд зүгт 59 км, Алтай сумын төвөөс Хойд зүгт 83 км/-т. 2025.11.05-ны өдрийн 00:35:46 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 00:43 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Гахагч багийн Засаг дарга, тус суманд байрлах ХЦ-ийн 0214 ангийн жижүүр, иргэдээс асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/05
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2025/11/05
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2025/11/05
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.