“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №205

A- A A+

Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион тэргүүтэй төлөөлөгчдийн хийсэн ажлын айлчлал, "Тодруулга" буланд угаарын хийн хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг тус тус хүргэсэн. 

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24, "Мянгат малчин" телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой мэдээ №04 (226)

Онцгой мэдээ №04 (226)

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Зөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа