ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Груненфелдер, зөвлөх Л.Золзаяа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Онцгой байдлын байгууллагын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүн, хэрэгжилтийг дүгнэсэн юм.

Төслийн хүрээнд “Хот дотор эрэн хайх, аврах баг”-ийн модуль сургалтын байгууламжийг ашиглалтад оруулж, 25 нэр төрлийн эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээн авч, сургалт дадлага, аврах ажиллагаанд ашиглаж байна.
Түүнчлэн багаж хэрэгслийг ашиглалтад бэлтгэх, бүрэн бүтэн ажиллагааг шалгах, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр 22 сургагч багшийг бэлтгэж, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг бэлтгэхэд шаардагдах техникийн тусламж зөвлөгөөг өгч ажилласан юм.
.jpg)
Тиймээс цаашид Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо.

2025/11/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2025/11/04
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2025/11/04
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.