Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг энэ сарын 01-03-ны өдрүүдэд ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургуульд зохион байгууллаа.

Алба хаагчдад ШУТИС-ийн профессор, доктор, эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн мэдээллийн технологийн дэвшил, систем архитектур, кибер аюулгүй байдлаас хамгаалах, радио холбоог зохион байгуулах, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн бүтэц, зохион байгуулалтын талаар мэдлэг олгосон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч П.Отгонпүрэв хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагаас сүүлийн үеийн шинэ техник, технологи, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч, ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол “Монгол Улсад эрт зарлан мэдээллийн нэгдсэн системийг бэхжүүлэх” төсөл юм. Тус төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем бий болж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллага болон иргэд, олон нийтийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлнэ. Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь Онцгой байдлын байгууллагын хөгжлийн ирээдүйг тодорхойлогч чухал тулгуур тул энэхүү сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа ажлын байрандаа үр дүнтэй ашиглаж, байгууллагынхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэхүү сургалтыг онол, практик хослуулж, лабораторийн бодит дадлага бүхий хэлбэрээр зохион байгуулсан нь өмнөх сургалтуудаас өргөн цар хүрээ, мэргэжлийн түвшинд гэдгээрээ онцлог байлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.