Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд боллоо.
Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг тамирчид эзэлсэн бол Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр VI байр эзэллээ.

Баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа, гал унтраах тархалт гэсэн нийт 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөн юм.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсаас эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа оролцсон бөгөөд НОБГ-ын СБД-ийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч, ахмад Э.Булган 120-р ангийн тамирчин, ахлагч Г.Ануужин нар довтолгооны шат, саадтай 100 метрийн төрөлд улсын дээд амжилтыг гаргалаа.

Монгол Улсын шигшээ багийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд ахалж, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техник спортын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Баттөмөр нар ажилласан юм.
Харин НОБГ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид албаа төлөөлөн оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.

2025/11/03
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2025/11/03
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2025/11/03
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.