Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.27-11.02/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлэн 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 73 нь обьектын гал түймэр, 7 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/11/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/03
Шинэ мэдээТус дадлагыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг бодит нөхцөлд ажиллаж, салбар хоорондын уялдаа, холбоог дээшлүүллээ.