“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” сэдвээр хичээл зааж буй багш нарыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газартай хамтран өчигдөр /2025.10.30/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар нээсэн ба ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар,  хошууч генерал О.Үржин, Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр болон ОБЕГ, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас зочин багш нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс”(1 кредит) хичээлийн нэгдсэн хөтөлбөр, арга зүй, үнэлгээг боловсруулж, багш нарыг чадавхжуулан их, дээд сургууль, МСҮТ, коллежид сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлэгт тус хичээлийг зааж байгаа нийт 64 эрдэмтэн, судлаач, багш нар хамрагдан мэдлэг, чадвараа бататгалаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн өртөг багатай арга бол сургалт, бэлэн байдал юм. Дэлхий дахинд 2014-2024 онд 100 мянган хүн тутамд ногдох нас баралт зарим бүсэд буурсан ч Ази, Номхон далайд өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ бүсийн орон болохын хувьд бид эрсдэлийн боловсролыг иргэн бүрийн суурь чадварын нэг болгох стратегийн шаардлагатайг илтгэсээр байна. Та бүхэн зөвхөн хичээл заадаг хүмүүс бус-аюул эрсдэлийг тооцоолж чаддаг, бэлтгэлтэй нийгмийг бүтээдэг багш нар. Ирээдүйд аюулыг даван туулах чадвартай иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх эрхэм зорилгод нэгдсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн(2023) найруулгад “Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухааны агуулгыг заавал тусгах” гэж хуульчилсан нь энэ ажлын эрх зүйн үндэс болж байна.

Сургалт, хэлэлцүүлэг онол, хэлэлцүүлэг, дадлага ажил хосолсон аргаар өрнөсөн. Тодруулбал “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийн  суурь, хэрэгцээ”, “Гамшгаас хамгаалах сургалтын бодлого, нэгдсэн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх боломж", ”Гамшгийн эрсдэлийн ойлголт ба эрсдэлийн үнэлгээ”, “Гамшгаас хамгаалах талаар Монгол Улсад төрөөс баримталж буй бодлого, зорилт”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал”, “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийн жишиг хичээл, хичээлийн туршлага, оюутнуудад тулгардаг нийтлэг алдаа, багш нарын анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавигдсан. Мөн газар хөдлөлтийн симуляцийн өрөөтэй танилцаж, дадлагад хамрагдсан юм. Энэхүү хэлэлцүүлгээр хичээлийн нэгдсэн жишиг хөтөлбөр, үнэлгээний арга зүй боловсруулах үндсийг тавих, багш нарын туршлага, хэрэгцээ, санал санаачилгыг нэгтгэх, цаашдын хамтын ажиллагааны бодит суурь баримт бичгийг боловсруулах зорилготой юм. 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.