Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдаж “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн хүрээ” баримт бичгийг батлан гаргасан. Тус баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг баталж, 2017-2020, 2020-2025, 2025-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жил тутамд зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын сайд нарын бага хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, туршлага, сургамжаа хуваалцаж байна. 2016 онд БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо болсон тус хуралд тухайн үеийн Монгол Улсын Шадар сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. 2022 онд Австрали Холбооны Улсын Брисбен хотноо болсон тус бага хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. 2024 онд Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо болсон тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй оролцож, энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян зудын талаарх туршлага, сургамжаа хуваалцлаа.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 3000 орчим төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргасан.

2025/10/23
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2025/10/23
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2025/10/23
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.