Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын 12 дахь тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хошой мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал тус тэмцээний эмэгтэйчүүдийн карабин төрөлд ахмад Э.Отгонбаяр, ахлах дэслэгч Н.Дуламсүрэн, ахлах ахлагч Б.Нямсүрэн нар оролцож, мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн төрөлд хошууч О.Хосбаяр, ахмад А.Нямбаяр, ахлах ахлагч Б.Эрдэнэбат нар мөнгөн медаль хүртэж, хувийн дүнгээр Д.Мөнх-Алдар гутгаар байрт шалгарсан юм.

Тэмцээнд 210 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ангилалд 7 төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.

2025/10/20
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/10/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ