Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

A- A A+

"Хурандаа" цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-нд олгож эхэлсэн түүхтэй.

Манай улсад “Хурандаа” цол бий болсон 88 жилийн хугацаанд Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас нийт 3000 гаруй хурандаа цолтон тодрон гарснаас өнөөдрийн байдлаар 9 салбарын 99 эмэгтэй алба хаагч энэхүү эрхэм хүндэт цолыг хүртжээ. Харин Онцгой байдлын байгууллагаас өнгөрсөн хугацаанд нийт 9 эмэгтэй алба хаагч "Хурандаа" цолыг хүртээд байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

 Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.