Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо

A- A A+

Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорьлоо. 

Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.

Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх академик сургалтаар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд сургалтыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 80 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ