Энэ сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.
Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр нөхцөл үүсгэж байгаа юм.
Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, хавар мал төллөх үед цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй учраас дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.
2024/03/01
ПодкастЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан COP17 зохион байгуулах ажлын албаны зөвлөх Н.Мандахтай ярилцлаа.
2024/03/01
Шинэ мэдээКюшю арлын төв хэсэгт орших Күмамото мужид газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчим хэмжих шаталбараар хамгийн дээд түвшин болох 7 магнитудад хүрсэн бөгөөд Үки хот, Хикава тосгонд хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна.
2024/03/01
Шинэ мэдээАгаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.