Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө

0

Булган аймгийн нутгийн ихэнх хэсэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Рашаант суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Хойд бүсийн төвийн дарга, хурандаа Г.Ганбаатар нар өнөөдөр Булган аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

  • Хувь хүн бүр ажлын хариуцлагад анхаарч ажиллах хариуцлагыг өндөржүүлэх төрийн ажлыг цагт нь хийж байх
  • Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, мэдээ тайлангийн тоо баримтын зөрөөг арилгах. Аймгийн Засаг дарга удирдлагаар ханган ажиллах
  • Бүс нутгийн хоорондын уялдааг нэгтгэн хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллах /1 сарын хугацаа/
  • Аймгийн Гамшгаас хамгааалах төлөвлөгөөг батлуулан 7, 14, 21 хоногоор төлөвлөгөөг гарган ажиллах
  • Шаардлагатай гэвэл МХЕГ-аас байцаагч ажлуулах, МХяналтын байцаагчийн дүгнэлт, актыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаргах нь  хамгийн чухал
  • Зээрийн тандалтыг шуурхай зохион байгуулж, авсан дээжийг яаралтай шинжилгээнд өгөх судалгааны асуудлыг хурдан шийдэх
  • Хүндээ чиглэсэн асуудлыг нэн тэргүүнд авч хэлэлцэх
  • Сэжигтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг нарийвчлан гарган танилцуулах.
  • Мэргэжлийн байгууллагууд асуудалд нухацтай хандах, бодит судалгааг гаргасаны үндсэн дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан, аймгийн Онцгой комиссын дарга, гишүүд Рашаант, Дашинчилэн суманд ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.