Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

     1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: :  Увс аймгийн нутгаар цас орсон бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-23-нд ихэнх нутгаар цас орж, салхи 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 гргадус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

                                                                   2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Мото старс” ХХК-ийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 22:30 цагт  хүлээн авч,  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:42 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж, унтраасан.      

  Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Хайгуул өрөмдлөгийн “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 00:45 цагт хүрэлцэн очиход офисс, агуулахын зориулалтаар ашигладаг хэсэгт  гал гарч тархсан байсан тул нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах аврах 10, 30, 18, 26 дугаар ангийн тасгуудыг гаргаж, нийт 54 алба хаагч, 14 автомашинтайгаар бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал иргэн Б-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.11.18-ны өдрийн 11:21 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:26 цагт хүрэлцэн очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэн Б-ийн  100 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.11.18-ний өдрийн 14:48 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 14:51 хүрэлцэн очиж, 01:40 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ч-ийн  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:24 цагт хүрэлцэн очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Г-ийн 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 02:03 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 02:14 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б-ийн 6 айлын нийтийн байрны 1 өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ний өдрийн 15:11 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар,15:20 цагт хүрэлцэн очиж, 00:25 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:04 цагт хүлээн авч, тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:20 цагт хүрэлцэн очиж, 00:50 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн А-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:08 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 04:15 цагт хүрэлцэн очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Ц-ийн  хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 дугаар 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 18:19 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.

                                                                3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт  хүлээн авч, тус сум дахь  Цагдаагийн хэлтсийн 40 алба хаагч явганаар Замын-Үүд сумын Сүлд болон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.18-ны өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  “Исузу” загварын ачааны автомашин /3 зорчигчтой/ голд цөмөрсөн тухай дуудлагыг 2017.11.18-ны өдрийн 09:58 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 15:40 цагт хүрэлцэн очиж, 05:12 цаг ажиллаж, автомашинийг татан гаргаж, жолооч Ц.Намхай  /24 настай, эрэгтэй/, иргэн Б.Нацагдорж /47 настай, эрэгтэй/, Ц.Батмөнх /50 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар хүргэсэн.

Нийслэлийн Хан-УУл дүүрэгт Цэвэр усны нөөцийн худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 13:37 цагт  хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 13:58 цагт хүрэлцэн очиж, 00:30 цаг ажиллаж, тус хотхоны сантехникч иргэн С. Батжаргал /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

  

 

                                               

                                                             ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР