Өнөөдрийн байдлаар нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна

0

2017.07.18-ны өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.