Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдсан суралцагчдад гэрчилгээ гардууллаа

A- A A+

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудад гэрчилгээ гардууллаа.

Тус сургалтын хүрээнд доктор (Ph.D), дэд профессор, профессор зэрэгтэй 14 багш, магистр зэрэгтэй 5 багш гамшгийн төрөл тус бүр дээр танхимын 70 цагийн хичээл орж, гамшгаас хамгаалах мэдлэгийг олгосон юм. 

Сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 45 суралцагч хамрагдсан бөгөөд суралцагчид онолын мэдлэгээ бататгах хүрээнд үйлдвэрлэлийн дадлага ажлыг "Сейф трэк" ХХК-ийн  объектод гүйцэтгэж, тус объектыг гамшгийн 8 төрлөөр үнэлж, тайлагналаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ " Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн гаралтай аюулт үзэгдэл нэмэгдэж байна. Тиймээс аливаа эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Та бүхэн өнөөдөр энэ чиглэлээр мэргэшиж, гэрчилгээгээ гардан авлаа. Цаашид мэргэжлийн ёс зүйтэй, мэргэшсэн байдлаар ажиллаж, үүрэг, хариуцлагаа өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.