Аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

60274190_2499391656740604_1894165222751469568_n.jpg

  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдэд сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн 11 албад, Онцгой байдлын газрын нийт 220 гаруй алба хаагч хамтран газар хөдлөлт, гал түймэр унтраах, нэрвэгдсэн иргэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх зэрэг аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон 170  гаруй иргэнд гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах чадварыг эзэмшүүлсэн юм.

This image has an empty alt attribute; its file name is 60392427_1218853828275371_5779475183689531392_n.jpg

Мөн албанд ашиглагдаж байгаа автомашин техник, багаж хэрэгсэл болон алба хаагчдын хувцас хэрэглэлийг танилцуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top