Бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байна

60384568_2255800651340863_6512432741689065472_n.jpg

  Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, байгууллагынхаа хашааны өнгө үзэмж, алба хаагчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ёслол хүндэтгэлийн гэр, ногоон байгууламж, усан оргилуур, сүүдрэвч, жагсаалын талбайг шинээр барьж байгуулж байгаа бол Улсын нөөцийн салбарын засварын ажлуудыг хийж эхлээд байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top