Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

J1A5922.jpg

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

  Энэ удаа Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ. 

 Үзэсгэлэнд Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга, гар урлал,  амжилт,  алдарыг танилцуулсан  нийт 100 гаруй  үзмэр дэлгэгдээд байна.

Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top