Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо болон нойтон цас орж, баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 17, 18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт сургуулийн “Ахмадын холбоо”-ны байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:34 цагт очиж, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16.5 км замыг туулан 12:24 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр, 7х3 метрийн хэмжээ амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 15:28 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр, 0.2 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай очиж ажилласан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 20:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 20:31 цагт очиж, иргэн У-гийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 21:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 22:03 цагт очиж, иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 00:53 цагт очиж, 3 м3 хураалттай түлээний мод шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 21:13 цагт очиж, 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Нарийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 17:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 16 хүн, 2 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 22:35 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 4 км, өргөн нь 1.5 км-ийн хэмжээтэй талбай шатсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top