Үйлдвэрийн барилга, байгууламжид хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

IMG20190509145929-768x419.jpg

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтад 12 аж ахуйн нэгж, байгууллагын 16 үйлдвэрийн барилга байгууламжийг хамруулан 121 зөрчил илрүүлж, 42 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг энэ сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулна гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top