Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсч 2-7 градус, Орхон Сэлэнгийн сав газраар 12-17 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар дулаарч 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Салхи баруунаас 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар 16-18 м/с, 17,18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 11:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 11:47 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй 2 амбаар тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 12:40 цагт 30 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 14:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12 км зам туулан 17:26 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт иргэн Ц-гийн эзэмшлийн “Пруис-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 17:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 17:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 10х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 20:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 20:59 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 04:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 04:09 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top