Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд:

Орчныхоо аюулгүй байдлыг хангах

Ой, өвс ургамал бүхий газарт байрладаг бол хашаа хороо, дээвэр дээрх шатамхай хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.  Ил задгай хог шатаахгүй байх.

Байгальд хог хаяхгүй байх

Сүүлийн жилүүдэд ой, хээрт хаясан архины шил, хог хаягдлаас гарсан түймэр нэмэгдэж байгаа тул ил задгай хог хаяхгүй байх.

Асаасан бол унтраах

Ой, хээрт түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхи, цог, нурмыг бүрэн гүйцэд унтраах. Түймрийн аюултай, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх.

Машины янданг оч баригчтай болгох

Хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явах бол машин техникээ оч баригчтай болгож, галын аюулгүй байдлаа хангах.

-Аюулгүйн зурвас гаргах

 Түймрийн эрсдэлтэй бүсэд амьдардаг бол гэр сууц, хашаа хорооны гадуур 3.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан шороон зурвас гаргах.

– Багаж хэрэгслээ бэлдэж, ашиглаж сурах

Хүрз, сүх, хөрөө, хувин, тармуур зэрэг гал түймрийн үед ашиглаж болохуйц багаж, хэрэгслийн нөөцөө бүрдүүлж, ашиглаж сурах.

-Мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх

Ой, хээрийн түймэр асар хурдан тархдаг тул маш яаралтай орон нутгийн захиргаа, Онцгой байдлын газарт мэдээлэх.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top