Алба хаагчдад сургалт зохион байгууллаа

59533634_1053974784796792_6193914698547593216_n.jpg

 Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах менежмент, хууль, эрхзүйн мэдлэгийг нь дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

 ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн шинэчлэл”, тус газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Хадбаатар “Төрийн албаны тухай хууль, төрийн алба хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, хувь хүний хөгжил”, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар “Нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны технологи”, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Амаржаргал “Гамшгийн хамгаалах тухай хууль” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top