Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорьлоо

59611090_451177882302185_1114442622019043328_n.jpg

    Нийслэлийн Онцгой байдлын газраас  Гал түймэр унтраах, аврах ангийн салаа, бүлгийн  дарга, захирагч нарын сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

     Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх,  Гал түймэр унтраах, аврах ангиудын сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой тус сургалт онолын болон бие бялдарын сорилын тэмцээн гэсэн хоёр үе шаттайгаар явагдлаа.

Сургалтад хамрагдсан 70 гаруй алба хаагчийн мэргэжлийн ур чадварын сорилын тэмцээнийг СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн сургалтын талбайд 4 үе шаттайгаар зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт ахмад О.Дамдинсүрэн ахлагчтай баг тамирчид, дэд байрт дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид, тэргүүн байрт ахмад Э.Энхбаяр ахлагчтай баг тамирчид шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top