“Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлууллаа

15a62095182bf862f84081486752cd94.jpg

    Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаар тогтоолоор “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлууллаа.

 Тус журмаар гамшиг, аюулт үзэгдэл, осол (цаашид “гамшиг” гэх)-ын улмаас учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулах юм.

 Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр тухайн шатны Засаг дарга нь гамшигт нэрвэгдэгсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор түр сууц, дулаан хувцас, ус, хоол хүнс, эмнэлгийн анхны тусламжийн эм, боох материал,  болон бусад төрлийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ линкээр дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top