Явуулын сургалтын танхимыг Говьсүмбэр аймагт аялуулав

59837462_334007240640589_6514676170611490816_n.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн багш, ажилтнууд орон нутагт ажиллаж байна.

 Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах  анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн багш нар Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв аймгуудад  энэ сарын 10-ныг  хүртэл ажиллах юм.

 Өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, явуулын сургалтын танхимаар хүүхэд, багачууд, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг  зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top