Ахлах ахлагч Б.Ганбат “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарлаа

59691841_807442142982980_6625111419153022976_n.jpg

  MҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, МУЗН-тэй хамтран “Энэрэнгүй үйлстнүүдээ алдаршуулья” аяныг улсын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгууллаа.

  Тус аяны хүрээнд шалгаруулсан шилдэг найман энэрэнгүй үйлстний нэгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын жолооч, холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат шалгарлаа.

 Тэрээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 2300 хүний амь насыг авран хамгаалсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top