Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Их нуурудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7.5 км зам туулан 13:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 14:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 14:43 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн Э-гийн хашаанд өнжмөл өвс, амбаар, 5 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 15:15 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн Э /47 настай, эрэгтэй/-гийн баруун хөл, нүүрний  хэсэг тус тус түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн/.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт иргэн Ж-гийн гэр, “Аксент” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ний өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 3,5 км зам туулан очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 17:07 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 17:42 цагт очиж, 42 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багт иргэн Б-гийн эзэмшлийн 72 ширхэг баллонтай чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 15 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан, 20:12 цагт очиж, нэмэлт дуудлагаар “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн аврах бүлгийн 2 алба хаагч 1 автомашин, “Энержи ресурс” ХХК-ийн аврах бүлгийн 2 алба хаагч, 1 автомашин, “Хишиг-Арвин индустриал “ ХХК-ийн аврах бүлгийн 4 алба хаагч 1 автомашин, нийт 23 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр  2 цаг 33 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт нийт 22 ширхэг хийн баллон шатсан/.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 22:47 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, ҮАБ-ийн 41 алба хаагч, Батширээт сумын 111 иргэн, Биндэр сумын 71 иргэн, нийт 286 хүн, 28 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.25-ны өдрийн 21:00 цагт “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод, 04.26-ны өдрийн 08:00 цагт түймрийн зүүн хэсгийг унтрааж Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд, 04.28-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын хилийн 779 дүгээр тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэл дэх түймрийн баруун хэсгийг унтрааж Хилийн цэргийн 0287 дугаар ангид тус тус хүлээлгэн өгсөн. 04.30-ны өдрийн байдлаар түймрийн баруун тал “Бугатын-Энгэр”, урд тал “Цахир чулуут” гэдэг газар хүрээд байна. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид түймрийн урд талд, ҮАБ-ын бүлэг түймрийн баруун, баруун урд талд түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 19500 га ой шатсан. 04.30-ны өдрийн 20:10 цагт ОБЕГ-ын 3 алба хаагч, 1 автомашин, 21:45 цагт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, 02:25 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтайгаар тус тус Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн. 05.01-ны өдрийн 07:20 цагт ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 24, нийт 26 алба хаагч, ЗХ-ний 303 ангийн МИ-171-Е загварын нисдэг дэргээр түймрийн голомт руу хөөрсөн, 09:30 цагт НОБГ-ын 24 алба хаагч ниснэ.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Чингисбалл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн 30 алба хаагч, аймгийн МХГ-ын 9 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 82 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 04.30-ны өдрийн 15:05 цагт цурманд оруулж, 04.30-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 1500 га бэлчээрийн талбай шатсан/.

Ой, хээрийн түймэр: Увс аймгийн Сагил сумын Улаангом, Түргэн сумдын зааг “Самгачуудын-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, Түргэн сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Сагил сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашин, Сагил сумын 7 иргэн, 1 автомашин, Түргэн сумын 9 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.01-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ээж мод” гэдэг газар /Сүхбаатар сумын төвөөс урд зүгт 7 км-т/ Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамын хажуу руу автомашин унасан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 7 км зам туулан 23:00 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж Улаанбаатар хотын харьяат иргэн Э-гийн жолоодож явсан “Ниссан-Адвин” загварын суудлын автомашиныг замын хажуу руу унасан байсныг босгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Зорчигч Б /57 настай, эмэгтэй/, Э /34 настай, эмэгтэй/, С /7 настай, эмэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллага авч явсан байсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top