Аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

DSC0229.jpg

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Х.Батболд нар тус аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан, газрын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан тус аймагт зохион байгуулагдах “Команд штабын дадлага сургууль”-ийн төсөв хөрөнгийг шийдвэрлэх, Цогтцэций сум дахь гал унтраах аврах 44 дүгээр ангид шуурхай албаны автомашин авах, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохионы хэрэгсэлийг шинэчлэн шинээр авч Даланзадгад сумын хэмжээнд байрлуулах шаардлагатай байгааг аймгийн удирдлагуудад танилцуулав.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газартай гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах, дэмжлэг авах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

scroll to top