Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авна

UNDSEN1-75z0wuxgmuzrqjojrii8z3lgf49rn5cg4j98ig9jwao-7699lp7elbig095170tbqzt4f54l5y3rgzxyujhp8ao.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч байна.

Тусгай зөвшөөрлийг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.7, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.20, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтлах бөгөөд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын 4.2-д заасан чиглэлийн хүрээнд олгоно.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу гүйцэт бүрдүүлж, заасан хугацаанд Эрсдэлийн удирдлагын газарт ирүүлнэ үү.

Хүлээн авах хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хуулийн этгээд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна уу.

Нэмэлт мэдээлэл, тодруулга: Эрсдэлийн удирдлагын газар утас 51-263579, 51-263585

Холбоос линкүүд:

Гамшгаас хамгаалах тухай хууль

Галын аюулгүй байдлын тухай хууль

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top