Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг зааварт санал авах тухай

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w-6ynluejx29j40lt5ar0titihhqxb636jq00fplencxs.jpg

УИХ-аар 2020 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ”, 7.2-т Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлуулсан.

            Тус журамд оруулсан өөрчлөлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ын бүх хавсралт, мөн хавсралтад нэмэлт оруулсан 2019 оны 100, 125 дугаар тушаал, 2020 оны 160 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болсон.

            Иймд гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мөрдөх “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар”-ыг Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлуулагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент: Удирдамж”-ийн дагуу шинэчлэн боловсруулж байгаатай хоблогдуулан доорх хоёр төсөлд саналаа ирүүлнэ үү.

Төслийн танилцуулгыг эндээс татаж авна уу.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүний төслийг эндээс татаж авна уу.

scroll to top