Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021-оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Гэхдээ гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top