Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

UNDSEN1.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж, мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн 206 тоотод бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
  • элсэлтийн анкет;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • дипломын хуулбар тус бүр 1% (магистр, дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт, нотариатаар батлуулсан байх);
  • мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  • сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 15,000 төгрөг төлсөн баримт;

(Хаан банк данс: 5076621683, “Эрсдэлгүй амьдралын төлөө” ТББ)

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партзаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн,

2 давхар, 206 тоот, утас: 51-263549, 51-263579

Цахим шуудан: unelgee.surgalt@nema.gov.mn

Жич: Сургалт эхлэх хугацааг бүртгэл дууссаны дараа утсаар мэдэгдэнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top