Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар нойтон цас, бороо орж, төв болон зүүн аймгуудын бага зэрэг шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 08:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар  ангийн 8  алба хаагч, 2  автомашинтай 6  км замыг туулан 08:35 цагт очиж, малын саравч, өтөг, бууц шатаж байсныг 50 минут ажиллаж, унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6  км замыг туулан 09:06 цагт очиж, 166 тоотод иргэн Н-ийн 5х7 метр хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж, унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 16:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:44 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багт байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 17:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 17:22 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 52 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 178 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж байна. 05.21-ний өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод 05.21-ний өдрийн 02:00 цагаас 14:20 цагийн хооронд  бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байна. 05.22-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн мэргэжилтэн, хошууч С.Галтзул, Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Отгонболд, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймрийн голомт руу нислэг үйлдэнэ.

4.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дорноговь аймгийн Эрдэнэ  сумын 3 дугаар баг “Цагаан хөтөл”  гэдэг газар  /сумаас төвөөс урд зүгт 60 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу орж, ачиж явсан 20 тн баллоныг унагаж, нүүрс хүчлийн хий алдагдаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 00:37 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын  Эрэн хайх, аврах бүлгийн 6 албан хаагч, 1 автомашинтай 60 км замыг туулан 02:30 цагт очиж, нүүрс хүчлийн хий /СО2/ алдагдаж байсныг аюулгүй болгож, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 30 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр “Хөөтэй чих” уулын эргэн тойронд 70 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 05.21-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч нэмэлтээр очиж, орон нутгийн 10 хүн, нийт 23 хүн, 5 автомашин, 3 мотоцикль, 2 морьтой “Олон цохиот” гэдэг газраас “Баян хайрхан” гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоож, 05.22-ны өдрийн 06:20 цагт эрэн хайх, ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР